Бузар арилгах сан
Бузар арилгах сан Ом аа хум. (3 удаа) Ариун тунгалаг, амгалан хэлбэртэй, Ахуй бүгдийг ариусган зохиогч, Тэнгэр, лус, савдаг болон газар дэлхий, Түмэн бодисын бузар бүгдийг арилган соёрх. Үүдэн хоймор, орон байрны сэвтэж бузартсан, Үг хэл, үйл хөдлөлийн буруугаас болсон, Хэл ам, хэрүүл тэмцэл, атаа жөтөө, Хорт муу сэтгэлийн бузар бүгдийг арилган соёрх. Идэж уусан, өмсөж зүүсний сэв бузар, Ирэх очих, явах суухын зам мөрийн бузар, Үхэл хагацал, өвчин зовлонгийн сэв , Үндэс сууриар нь ариусган цэвэрлэж соёрх. Ариун утаа, анхилуун үнэрээр Алтан дэлхий, гэр орон минь ариуссугай. Амьтан бүхэн амгалан жаргаж, Ажил үйлс бүхэн сэтгэлчлэн бүтсүгэй. Гэр орон сэтгэл санаа тогтворгүйжихэд Хэрүүл маргаан, үл ойлголцол гарсны дараа таагүй уур амьсгалыг дарах. Бие өвдөж, сэвтэхэд Өвчин зовлон тохиолдож эдгэсний дараа өвчний сэв, арилгах.Хэл ам, гадны нөлөөг цэвэрлэхэд Эвгүй газар очиж ирсэн эсвэл хэл ам, атаа жөтөөнд өртсөн мэт санагдах үед.