БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР
БУРХАН БАГШИЙН ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР 2026.11/01 Бурхан багшийн ээж бурхан багшийг төрүүлээд 7 хоногийн дараа өөд болж 33 тэнгэрийн оронд мэндэлсэн ажээ. Бурхан багш 41 сүүдэртэйдээ ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн оронд морилон ээждээ болон бусад тэнгэрүүдэд 3 сарын турш дээдийн ном номлон гэгээрэлд хөтөлсөн хэмээдэг. Эхийн ачийг хариулаад намрын сүүл сарын билгийн тооллын 22-нд Гучин гурван тэнгэрийн орноос Замба тивд эргэн залран ирсэн хэмээдэг. Энэ өдрийг Монголчууд "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" хэмээдэг бол Төвөдүүд "Тэнгэрээс буусан дүйчэн" хэмээдэг.