Тод модель Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь ба...
Тод модель Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг "Miss Grand International 2026 тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна. Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулагдаагүй байна. Иймд би ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий мэйл хүргүүллээ. https://asu.mn/news/46101s5l6r