✨️Даваадорж овогтой Солонго✨️ БНСУ-д болох
✨️Даваадорж овогтой Солонго✨️ БНСУ-д болох 👑Miss Asia Awards 2026👑 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.🇲🇳🇲🇳🇲🇳 Тэрээр Улаанбаатар хотод төрж өссөн, урлаг, спорт, гоо зүй, боловсролд тэмүүлсэн бүтээлч залуу бүсгүй юм. Бага наснаасаа волейболын спортоор хичээллэж, багаар ажиллах, сахилга бат, тууштай байдлыг спортын талбайгаас эзэмшсэн. Мөн уран зургийн авьяасаа хөгжүүлж, 11-р ангидаа уран зургийн аварга болж байсан нь түүний онцлох амжилтын нэг юм. Үүний зэрэгцээ бүжиг, жүжиг, гитар зэрэг урлагийн олон чиглэлээр өөрийгөө хөгжүүлж ирсэн. Солонго нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, олон улсын оюутнуудтай хамтран суралцахын зэрэгцээ өөр соёл, үзэл бодлыг танин мэдэж, олон улсын илтгэх урлагын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн билээ.👏👏👏 Өөрийн авьяас, мэдлэг, туршлагаа хослуулан хөгжүүлж ирсэн Солонго нь Монголын гоо үзэсгэлэн төдийгүй бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, боловсрол, өөртөө итгэх итгэлийг төлөөлөн эх орноо олон улсын миссийн тайзнаа сурталчлан таниулахаар зорьж байна. “Жинхэнэ гоо үзэсгэлэн бол төрхөөс гадна мэдлэг, авьяас, хүн чанар, дотоод хүчээр гэрэлтдэг.” Мисс Солонгодоо амжилт хүсье.👏👏👏