анай (ариун баптисмын дараах Павел), залгамжлагч ноён Гантөмөровынхны Орост тустай үйл ...
анай (ариун баптисмын дараах Павел), залгамжлагч ноён Гантөмөровынхны Орост тустай үйл ажиллагаа 100 гаруй жил үргэлжилсэн бөгөөд Дээд засгийн газарт тодорхой байдаг төдийгүй бичгийн болон хэвлэмэл баримтуудаар нотлогддог. Үүнд: Ерофей Хабаровын 7159 (1651) оны 3 сарын 13-нд үйлдсэн, Улсын архивт хадгалагдаж буй Амур мөрний дагуу амьдардаг ард түмний тухай тэмдэглэл, ноён Павел Гантөмөровт тайж ба ноён зэрэг олгосон 7193 (1685) оны 3 сарын 16-ны өдрийн Дээд грамот, ноён Ларион Гантөмөровт удам нутаг олгосон 1710 оны 12 сарын 30-ны өдрийн грамот, «Хууль тогтоомжийн ерөнхий цуглуулга»-ын № 1835-д хэвлэгдсэн 1701 оны 2 сарын 1-ний өдрийн Дээд зарлиг, 1772-1774 оны «Эртний Оросын номын сан»-д нийтлэгдсэн мэдээлэл, Старческийн хэвлэсэн 1848-1855 оны «Нэвтэрхий толь бичиг»-ийн IV ба X боть, 328 ба 497-р тал, 1803 онд Бантыш-Каменскийн зохиож, 1882 онд Сибирийн 300 жилийн ойгоор хэвлүүлсэн «Хятад ба Оросын хоорондох хэргийн дипломат цуглуулга», Брокгауз ба Ефроны 1892 оны «Нэвтэрхий толь бичиг»-ийн VIII ботид багтсан болно.» XVII зууны эцэс, XVIII зууны эхээр Нэрч болон Сэлэнгэ хотууд нь Зүүн ба Баруун талдаа, мөн өмнөд хилийн шугамын дагуу Манж нараас Байгаль орчмын бүс нутгийг бүхэлд нь барин тогтоож байсан хоёр гол тугуур цэг болжээ. Байгаль орчмын бүс нутаг Зүүн талдаа Гантөмөр ноён, Баруун талдаа Ухин тайжийн ачаар Москвагийн Орос улсын бүрэлдэхүүнд орсон бөгөөд энэ тухай дараагийн бүлэгт өгүүлэх болно. Колоничлогчдын дээрэнгүй зан ба зэрлэг догшин байдлын эсрэг эсэргүүцэл үүсэж байв. 1689 онд Нэрчийн гарнизонд 300 морьт казак алба хааж байжээ. Тэднийг ноён Павел Гантөмөров командалж байв… 1761 онд Тунгусын казак полк байгуулагджээ. Түүхийн мананг арилгаж, морьт тунгусууд бол хамнигадууд бөгөөд тэдний үр удам одоо ч Шилк, Нэрч, Борз, Онон мөрний эргээр амьдарч байгааг бид нэг мөсөн хэлэх ёстой. Яруу баатар Фёдор Иванович Бальдауф Оросын Дорнод хязгаарын хилийг манаж байсан хүмүүсийг хоёр мөрөөр яг таг тодорхойлжээ. Тэр тэдэнтэй нөхөрлөдөг байсан бөгөөд сайн мэддэг байв: Не злы так волки и собаки, Как злы тунгусские казаки! (Чоно, нохой тийм хэрцгий биш, Тунгус казакууд тийм догшин!) Тэдэнгүйгээр Байгаль орчмын бүс нутгийг хадгалж үлдэх, хожим нь Амур болон Алс Дорнодыг бүхэлд нь нэгтгэх боломжгүй байсан биз ээ. 300 гаруй жилийн турш хамнигадууд Орост алба хааж, хилийг сахин хамгаалж байна. Тэдэнд ахуй амьдрал ямар байсан бэ? Академич О. М. Ковалевский (1800-1878) 1831 онд хамнигануудын ариун баярыг ингэж бичжээ: «...Энэ хооронд хоёр хүйсийн тунгусууд (хамнигадууд гэж уншина уу) морь, үхэр унан тал бүрээс шашин мөргөлийн үйл ажиллагаанд оролцохоор хуран цугларч байв. Эмэгтэйчүүд ялангуяа хувцасны баялаг, цэвэр цэмцгэр байдлаараа ялгарч байлаа. Хилэн ба торгон материалаар хийсэн дээл, урт хар үсээ шүрээр чимэглэсэн, мөнгөн жавартай хуйтай хутга, мөнгөн сийлбэртэй эмээл. Алсад хоёр эгнээ болон жагссан эмэгтэйчүүд эхлээд шашныхаа журмаар лам нарт адислалтайгаар мөргөж, дараа нь тэргүүн гэлэнгээс дарааллан адислал авч байв. Гэлэн хичээнгүй сүсэгтнүүдийн толгойд номоор хүндэтгэлтэйгээр хүрч байлаа. Эсрэг талд нь эрэгтэйчүүд ширдэг дээр сууж, урд талдаа саванд чанасан үхрийн мах, бяслаг, тос болон хадаг ороосон тахилын сумыг барьж байв. Түшмэд болон баян тунгусууд (хамнигадууд гэж уншина уу) лам нарын дэргэд байр эзэлжээ. Ариун толгойг хүрээлсэн хөндийүүд хонь, үхэр, морины сүргээр дүүрсэн байв.» XIX зуунд Ган-Төмөрийн үр удам өөрсдийн буддын бурхад, ариун ном судар, монгол дээл болон бусад зүйлсийг хадгалуулахаар Гүнэйн дацанд аваачиж өгчээ. Энэ нь тэд тэдгээр зүйлсийг цаг үргэлж хадгалж ирснийг харуулж байна. Ноёны болон түүний үр удмын зүрх сэтгэл өөрсдийгөө цусан ба мөн чанараараа хэн бэ гэдгийг үргэлж санаж байжээ. Тэрээр ирэгтдийн эрээ цээрээ алдсанд хилэгнэж, тэднийг орхин явсан ч 13 жилийн дараа төрсөн нутагтаа эргэн ирсэн юм. Тэгээд оросуудад Байгалийн чанадад бэхжихэд нь тусалжээ. Түүний зөв байсныг цаг хугацаа нотолсон. Оросуудтай сөргөлдөхөөс Байгаль орчмын бүс нутгийн ард түмэн ойлголцолд хүрсэн бөгөөд ойлголцол байгаа газ