Лондон хотын төвд Даши Намдаковын Чингис хаан баримал анх нээлтээ хийхэд миний бие хамг...
Лондон хотын төвд Даши Намдаковын Чингис хаан баримал анх нээлтээ хийхэд миний бие хамгийн ихээр шүүмжилж байсан санагддаг юм. Одоо харин юу гээч . . Эсрэгээ болж өөрчлөгдсөн. Даши Намдаков хэмээх өөрийгөө дархан хүн гэж тодорхойлдог эрхэмийг амьд сэрүүн байх үед нь Тува болон Буриад шиг цогц бүтээлийн парк байгуулаад авах хэрэгтэй. Тэр бол өөрийгөө агуу, дэлхийн хэмжээний хүн хэмээн галзуурдаг шалихгүй нэгэн солиот биш . Урлагаар өвчлөөд ахиц гаргадаггүй ёо-ёо-той нэгэн бол бүр биш. Мэдрэмж хийгээд авьяас нь өвлөгдөж ирсэн Монгол дархан хүн. Зүгээрл ард түмнээ чарлуулж байгаад Даши Намдаковын бүтээлүүдийн цуглуулга бүхий төвийг Монголд байгуулаад авах хэрэгтэй. Бусдыг цаг хугацаа хариулна.