Ээжийн минь залбирах зүгт бурхан оршдог юм
Ээжийн минь залбирах зүгт бурхан оршдог юм Эрх имрэх тоогоор буян ивэлдэг юм Хүүгээ суугаа зүгт цацлаа өргөдөг юм Хүслээ чилээгээд намайгаа хүлээдэг юм Ээжийн минь залбирах зүгт бурхан оршдог юм Эрх жаахан үр нь оршдог юм Хүүгээ санаад магнайдаа залбирдаг юм Хүслээ шивнэхдээ намайгаа даатгадаг юм Ээжийн минь залбирсан маань тэнгэрт,нар болон манддаг юм Эрх жаахан үрдээ бороо болон шивэрдэг юм Хүүгээ түшээд сэтгэл нь босоо байдаг юм Хүний хорвоод хугацаатай ирсэн сахиусан юм.
178 просмотров